МОСКВА. /TASS/. Ирэх сарын 8-наас эхлэн Гүрж улстай агаарын харилцаагаа түр хугацаанд зогсоох тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зуржээ.


“Ирэх 7 дугаар сарын 8-наас эхлэн ОХУ-ын нутаг дэвсгэрээс Гүрж рүү агаарын хөлгөөр тээвэр хийхийг Оросын агаарын тээврийн компаниудад түр хугацаанд хориглож байна” хэмээн баримт бичигт дурджээ. 


Түүнчлэн Гүрж улсад түр хугацаанд байрлаж буй Оросын иргэдийг эх оронд нь эргэн ирүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгожээ. 



“ОХУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах, иргэдийг гэмт хэрэг болон хууль бус үйлдлээс хамгаалах зорилгоор болон “Аюулгүй байдлын тухай” Холбооны хуулийн дагуу зарлигт гарын үсэг зурлаа” хэмээн баримт бичигт тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг