Google Research-ийн шинэ алгоритм бүхий PaLM (Pathway Language Model) хэлний хамгийн сүүлийн үеийн загвараа танилцууллаа.

Уг загвар нь хошигнол ойлгож тайлбарлахаас гадна асуудлыг шалтгаан үр дагавраар нь ангилах, өгөгдөл концепцийг задлан зөв нөхцөлд тааруулан хэрэглэх, энгийн өгүүлбэртэй бодлого бодох, өөр хэл дээр бичигдсэн кодыг бусад хэл рүү хөрвүүлэн бичих чадвартай гэдгээрээ онцлог аж. 

Google Research-ийн ахлах судлаач Жефф Дийн “Олон төрлийн чадваруудыг суулгаж, шаардлагатай үед нь илүү хүнд даалгавар биелүүлэхээр сэргээн санадаг байхаар бүтээхийг зорьсон. Мөн хөхтөн амьтны тархины ерөнхийлөх үйлдэлтэй төстэй байдлаар гэсэн үг” хэмээн  өөрийн блогтоо цохон тэмдэглэсэн байна.

Хүний харилцаа ямар ч тогтсон дүрэмгүй учраас аливаа алгоритмаар хэлний баялаг шинжийг ойлгон таних боломжгүй юм. Тэгвэл хошигнолыг ойлгодог алгоритм бүтээнэ гэдэг нь томоохон дэвшилт гэдгийг онцолж байна.

Эх сурвалж: cnet.com