Америкийн тэрбумтан бөгөөд үйлдвэр эрхлэгч Илон Маск Лос-Анжелес хотын доогуур тавьсан өндөр хурдны анхны хонгилыг нээжээ.

Уг хонгилоор өндөр хурдтай явахын тулд автомашинууд эвхэгддэг дугуйгаар тоноглогдсон байх ёстой гэж Илон Маск нээлтийн ажиллагааны үеэр ярьсан байна. Энэ технологийг тэрбээр өөрийн брэнд болох “Tesla”-гийн машин дээр үзүүлжээ. Түүний хэлснээр, ийм дугуйг цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлого бүхий бусад автомашинуудад зориулж үйлдвэрлэх боломжтой байна.

Туршилтын хонгилыг барихад “The Boring Company” 10 сая ам.доллар зарцуулжээ.

Илон Маск “The Boring Company” компанийг 2016 оны эцсээр байгуулсан байна. Маскийн төлөвлөгөөнд Лос-Анжелес болон Зүүн эрэг хавийн нийслэл хотын бүсэд хонгилын хоёр сүлжээг зэрэгцүүлэн барихаар тусгасан байна. Мөн Техас эсвэл Сан-Францискод газар доогуурх хурдны хонгил барьж магадгүй аж.

Тэрбумтан ийм хонгил барьж эхэлснээ 2017 оны зургадугаар сарын эцсээр мэдэгдсэн билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti