Индонез Улсын Авлигатай тэмцэх газрын удирдлагууд болох Агус Рахарджо, Лаоде Сиариф нарын гэрт энэ Лхагва гарагт тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг олж илрүүллээ. 

Эхний байдлаар ноён Лаодегийн гэрт Молотов коктель1 дэлбэрсэн байж болзошгүй байна. Үндэсний цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Бригадын генерал Деди Прасетео: “Бид шилний хэлтэрхийнүүд болон утаа суунаглаж байхыг олсон гэжээ.   

Жакарта Постын мэдээлж буйгаар тэсрэх бодисын мэргэшсэн ажилтан Лхагва гарагийн өглөөний 5.30 цагт ноён Агусын гэрийн хашаанаас хар цүнх өлгөөтэй байгааг олсон байна. Уутнаас тэсрэгч бодис, кабел бүхий гар хийцийн тэсрэх бөмбөг гарч ирснийг ажилтан даруй аюулгүй болгожээ. Үүнтэй нэг цаг хугацаанд Молотов коктелийн үлдэгдэл байж болзошгүй зүйлс ноён Лаодегийн гэрээс олдсон байна.  

Авлигатай тэмцэх газрын орлогч дарга Лаоде шөнийн 1 цагийн үед сэжигтэй хүмүүс гэрийнх нь ойр хавьцаа байгааг хяналтын камераас харж, холбогдох хүмүүст мэдээлжээ. Мөн түүний хөршүүдийн нэг нь ижил цагт шил хагарахыг сонссон гэж мэдэгджээ.

Үндэсний цагдаагийн газар уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөж байна.


Эх сурвалж: https:acc/