ЖАРГАЛСАЙХАНЫ УЯНГА
06 сарын 16, 2022
Их Британи улсад инстаграм платформд өсвөр насныхны хэрэглээг хязгаарлах зорилгоор зохицуулалт хийлээ.
Энэ нь хүүхдүүдийн өдөр тутмын цагийн хязгаарыг 15 минутаас 2 цагийн хооронд тохируулдаг сонголтын тохиргоотой болгосон явдал юм.
Дээрх хугацаанаас хэтэрсэн тохиолдолд автоматаар хар дэлгэц гарч ирдэг тохиргоотой. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ бүртгэлийг хянах, найзуудын жагсаалтыг нь харж болох гэнэ. Мөн завсарлагааны цагийг нь ч төлөвлөж боломжтой.
Facebook, WhatsApp, Instagram зэрэг томоохон нийгмийн сүлжээний платформыг эзэмшигч Мета компанийн хийсэн судалгаа энэ төрлийн зохицуулалт хийхэд ихээхэн нөлөөлсөн байна. Учир нь уг судалгаанд өсвөр насныхан айдас, сэтгэл гутралын мэдрэмж нэмэгдсэн талаараа дурдаад, үүнд Instagram-ыг буруутгажээ. Иймээс Мета компани тус судалгаагаа бүрэн дэлгээгүй юм.
Эх сурвалж:bbc.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.