“Instagram” хакердуулсан хаягаа сэргээх үйл явцыг хөнгөвчилнө

ВАШИНГТОН. /BBC/. Instagram” нийгмийн сүлжээний хэрэглэгчид хаяг руугаа нэвтэрч чадахгүй болсон хийгээд хакердуулсан тохиолдолд сэргээх арга замыг хөнгөвчлөх туршилтыг явуулж байна.


Одоогийн байдлаар хаяг руугаа нэвтэрч чадахгүй болсон хүмүүс “Instagram”-ын аюулгүй байдлын асуудал хариуцсан баг руу тусгай хүсэлт явуулах шаардлагатай байдаг юм. Харин одоо явуулж буй туршилтын дагуу хэрэглэгчид хаягтайгаа холбоотой мэдээллийг баталгаажуулснаар нэвтрэх код хүлээн авах боломжтой болох ажээ. 



Энэхүү арга нь хаягаа хакердуулж, хэрэглэгчийн нэр болон нууц үг нь солигдсон хүмүүст ч мөн хамааралтай бөгөөд хаягаа хэрхэн сэргээх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хараахан танилцуулаагүй байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

инстаграм хакер

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.