iPhone X борлуулах дараагийн 14 орон

Г.Сайнзаяа
11 сарын 08, 2017

iPhone гар утас хэрэглэгчдэд хүрсний 10 жилийн ойг тохиолдуулан гаргасан iPhone Х утас энэ сарын 24-нд буюу хоёр долоо гаруй хоногийн дараа 14 улсад нээлтээ хийнэ. iPhone X-ыг Албани, Босни, Камбож, Косово, Македони, Малайз, Черногор, Серби, Өмнөд Африк, Таиланд болон Туркд анхлан худалдана. 

Макао хотод тухайн өдөр мөн нээлтээ хийх бол Израильд 23-наас эхлэн зарагдах гэнэ. Захиалга арваннэгдүгээр сарын 17-ноос өгч болох ажээ. Өмнөд Солонгост 256 гигабайтын багтаамжтай iPhone Х 1450 орчим долларын үнэтэй байгаа. Манай улсад ч мөн үүнтэй дөхөж очих төлөвтэй. 

Ямартай ч Азийн ихэнх оронд Америкаас нэлээд үнэтэй байх нь тодорхой боллоо. iPhone 8 энэ өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн олон улсад зарагдаж эхэлсэн ч борлуулалт нь маш бага байгаа. Apple компаниас гаргасан ухаалаг гар утаснуудаас хамгийн нэр хүнд муутай, ашиг орлого нь түүхэнд байгаагүй их алдагдалтай буй. Үүний гол шалтгаан нь өмнөх загвараас онцын ялгаагүй болсонд байгаа гэж технологийн акулууд дүгнэсэн. iPhone 8 гар утас Их Британид худалдаанд гарсан өдрөө 14 ширхэг л зарагдаж ярианы гол сэдэв болсон билээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.