Ипотекийн 5, 6,8 хувийн зээлийн эргэн төлөлтийг 2021.7.1 хүртэлх хугацаанд хойшлуулахад /заавал энэ хугацаанд тулгах албагүй, заасан хугацаан дотор/ иргэний цахимаар хүсэлтээ өгсөн өдрөөс банк зээлийн үндсэн төлөлтийг хүүгийн хамт хойшлуулна. 

Банкнаас цахимаар хүсэлтийг авснаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тул гарын үсгийг тань зуруулж,  нотариатаар баталгажуулах шаардлагыг тавина. 

Үүнийг зарим хүмүүс гэрээг баталгаажуулснаар зээл хойшлогдох юм байна гэж буруу ойлгоод байна. 

Цахимаар хүсэлтээ өгсөн л бол зээлээ хойшлууллаа гэсэн үг. Баталгаажуулалтыг харин хөл хорио суларч банкиндаа очих боломжтой болсон үедээ гүйцэтгэх юм. Зээл хойшлуулах хугацааг 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл заасан. Үүнээс хойш хүсэлт авахгүй тул хэрэв хүсэлт өгөөгүй хэрнээ зээлээ төлөхгүй бол гэрээ зөрчсөн эрсдэлд орох юм шүү. Мөн хүсэлтийг нэг удаа авна гэдэг нь хойшлуулах хугацаагаа эхний хүсэлтээрээ тодорхой шийдсэн байх бөгөөд дахин өөрчлөлт оруулахгүй гэж тус тус зохицуулагдсан.