Хатуу хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед иргэдийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг цаг хугацаанд нь олгох чиглэлд ХНХЯ-наас онцгой анхаарч, шуурхай ажлыг зохион байгуулж байна. 

Тодруулбал, Халамжийн мөнгөө банкинд өөрийн биеэр очиж авдаг иргэдэд өчигдрөөс Арилжааны банкууд үйлчилж эхэллээ. Энэ үеэр картгүй иргэдийг картжуулж, дараа сараас бүх иргэн цахимаар буюу карт хэлбэрээр Нийгмийн халамжийн мөнгөө шууд данс руугаа авах боломжийг бүрдүүлж байна.

ХНХЯ-ны ажлын хэсэг болон удирдлагууд үйл ажиллагаа явуулж буй банкуудад ажиллаж зайгаа барих болон аюулгүйн зөвлөмжийн биелэлт дээр хяналт тавин ажиллаж буй аж.

Банкны ажилтнууд коронавирусийн шинжилгээнд бүрэн хамрагдсан бөгөөд эхний ээлжид зөвхөн халамж авдаг иргэдэд үйлчилж байна.


Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмйин хамгааллын яам