Ирэх сарын барилгын гадна пасадны ажлыг зогсооно

Х.Оргил
10 сарын 10, 2018

Барилгын компаниуд барилгаа товлосон цагтаа багтаан барих гэж өвлийн улиралд фасадны ажил хийдэг. 

Ийнхүү ажил гүйцэтгэхдээ дүүжин өргүүр, төмөр болон модон шатыг ашиглах норм дүрмийг баримталдаггүй, ажилчид даарч хөрсөнөөс ажиллаж чадвар буурч дээрээс юм унагах зэргээр хөдөлмөр аюулгүй ажиллагаа алдагдах аюул олонтаа гардаг байна. 

Тиймээс МХЕГ-аас барилгын компаниудад мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Мэдэгдэлд дээрх шалтгааныг дурьдаад барилга байгууламжийн гадна фасадны ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны 4 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд гүйцэтгэхгүй байхыг дурьджээ. Энэхүү мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд "Төрийн хяналт шалгалтын тухай", Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахыг сануулжээ.

Холбоотой сэдвүүд

барилга осол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.