Иргэд гар утасны E-POLICE аппликэйшныг ашиглан 11 дүгээр сарын 15-30-ны хооронд 377 зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэлээ. 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх,  тэмдэг тэмдэглэгээ зөрчих, “Зогс” шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна.

Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликэйшнийг гарган ажиллаж байна.


Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв