Б.Баясгалан
12 сарын 05, 2020
Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өчигдрөөс эхлэн 30 цэгт “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар иргэдээс тандалтын зорилгоор шинжилгээ авч байна. Шинжилгээг энэ сарын 11-н хүртэл 70 мянган иргэнээс авах юм.
Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа дүүргийн онцгой комиссоос хороо, өрхийн эмнэлэгтэй хамтран халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхүүдээс нэг хүн сонгох хэлбэрээр жагсаалтаа гаргажээ.
Өөрөөр хэлбэл, олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Тодруулбал,
Улмаар жагсаалтад багтсан иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэнэ. Шинжилгээний хариу сэжигтэй гарвал PCR шинжилгээгээр баталгаажуулах юм.
Иргэд шинжилгээнд орохын өмнөх хоёр цагийн турш бохь зажлахгүй, тамхи татахгүй, юм идэж уухгүй байх, шинжилгээ өгөхийн өмнө хамрын хөндийгөө цэвэрлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.