Б.Баясгалан
03 сарын 16, 2020
ДЭМБ-аас вирусийн халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушиг орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION/ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөсөөр байна.
Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. Дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байна.
Иймд төхөөрөмжийн үндсэн үнэ 350 сая төгрөг, 10 хүний стандарт эмчилгээ хийхэд шаардагдах нэг удаагийн дагалдах хэрэгслүүдийн өртөг болох 370 сая төгрөг/нэг хүнд шаардагдах хэрэгслийн өртөг 37 сая төгрөг/ нийт 720 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байв.
Энэ саналаа Эрүүл мэндийн яамнаас Улсын онцгой комисст гаргасны дагуу өнөөдөр дэмжин шийдвэрлэлээ.
Ингээд төхөөрөмж болон эмчилгээний дагалдах хэрэгслийн багцыг худалдан авахад шаардагдах 720 сая төгрөгийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Засгийн газар, Улсын онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин төвлөрүүлсэн хандивын мөнгөнөөс худалдан авахаар боллоо.
ECMO төхөөрөмжийг Герман, Япон, Итали улсуудад үйлдвэрлэдэг байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.108] ・ 2020.03.17 Хариулах
Ene hund ued 76 neg ch duugarahgui uma ydaj gantc ch bolob ulcda cetgel gargahgui bnda erunhi caid shadar caid eruul mendin yamni caid narin l ajil um shig
Зочин [139.5.217.181] ・ 2020.03.16 Хариулах
10 хүнд эмчилгээ хийх нэг удаагийн хэрэгсэл? 10 хүнд эмчилгээ хийгээд л дагалдах хэрэгсэлгүй гээд зогсчих юм уу?
Зочин [66.181.161.29] ・ 2020.03.16 Хариулах
Zailuuldaa buhel buten tusgaar uls bj gants heregtei tuhuurumjin baidaggui ard iregdeesee irsen tuslamjaar avch baidag 720 saya baitugai munguur 76 gishuun togloj bgashdee?setgelgui nohduud icheesei
Санал болгох
1 З.Долгорсүрэн: Онц сурдаг нь биш эцэг эх нь дэмждэг хүүхдүүд олон улсын олимпиадаас медаль авдаг
2 Эдгээдэг, эргээд нөхөгддөг ХУБА буюу модон байшингийн төгс шийдэл
3 Б.Уранбилэг: Хөлийн нумыг хөгжүүлье л гэвэл хүүхдээ дураар нь гүйлгэж, харайлга, гол нь эрт оношлуул
4 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
5 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм