Ж.Бат-Эрдэнэ: Нэг талаар улс төрийн энэ байдалд би сайн дүн тавина

Б.Баясгалан
01 сарын 11, 2019

Ардчилсан намын гишүүд өчигдрөөс эхлэн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж буй УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус асуудлыг дэмжиж, АН-ын бланкад гарын үсэг зурлаа.

Одоогоор тус бланкад АН-ын 7 гишүүн, тэдгээр дээр МАН-ын гишүүд болох Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зурах үеэрээ дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Сүүлийн үед мафижсан төр гэж ярьж байна. Үнэхээр мафижсан юм бол Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нар нь юу хийж байгаа юм бэ. Яагаад учрыг нь олж чадахгүй байгаа юм. Сая уул уурхайн асуудлаа нэлээн том тусгай үйл ажиллагаа явуулах шиг боллоо. Би бол шууд хэлмээр байна. Хэрвээ татвараа авч чадахгүй бол төр ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр сангийнхаа сайдын учрыг ол. Хуулийн асуудал нь болохгүй бол Хууль зүйн сайдынхаа учрыг ол. Тухайн сандал дээр суусан бол ажлыг нь хийсэн шиг хийгээд явах ёстой" хэмээлээ.


Дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.