Дуучин Женнифер Лопез удахгүй дэлгэцнээ гарах “Hustlers” кинонд дүр бүтээж байгаа билээ. Тэрээр мягмар гарагт Сент Тропез дахь дарвуулт онгоц дээр цагаан өнгийн усны хувцастай зураг авалт хийлгэсэн нь түүний бие галбир залуугаараа байгааг харуулсан юм.

Тэрээр үсээ дээш шуун, цагирган ээмэг, нарны шил зүүсэн байв.  Женнифер Лопезын гайхалтай бие бялдартай болсон нууц нь тогтмол дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын үр дүн гэдэг. Энэ удаад ч тэрээр усан онгоцон дээр дасгал хийж, 44 настай сүйт залуутайгаа цагийг өнгөрүүлж буй нь паппарацын дуранд өртсөн байна.

Саяхан болж өнгөрсөн 50 насных нь төрсөн өдрөөр сүйт залуу нь түүнд 2019 оны Porsche 911 GTS маркийн улаан машинаар гэнэтийн бэлэг барьсан бичлэг нь youtube-д тавигдсан юм.

Түүний оролцон тоглосон шинэ кино нь гэмт хэргийн комеди бөгөөд Нью Йорк хотын бүлэг тайчигч эмэгтэйчүүдийн амьдралыг өгүүлдэг. Киноныхоо талаар ярихдаа тэрээр тайчигч бүсгүйн дүрд тоглоход маш их чадвар шаардсан тухай ам алдсан байна. Ямартай ч түүний тайчигчийн ур чадварыг удахгүй дэлгэцнээс харах нь ээ.