Камерон Диазын мөрөөдлийн ханхүү

Э.Мөнхтуяа
09 сарын 01, 2019

Алдарт жүжигчин Камерон Диазын төрсөн өдөр хоёр хоногийн өмнө тохиосон билээ. Энэ өдөр түүний нөхөр Бенжи Мадден хайртай гэргийнхээ баярыг сошиалд үргэлжлүүлэн инстаграмд эхнэртээ магтаал, талархлын үгийг харамгүй бичсэн байна.

Жүжигчин бүсгүйн 47 насны төрсөн өдрийг хүндэтгэн, Good Charlotte хамтлагийн рок дуучин нийгмийн сүлжээний дагагч нарынхаа сэтгэлийг огшоосон пост оруулсан нь “Хайртай эхнэртээ төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээгээд, хамтдаа авахуулсан зурагны тайлбарт “Энэ орчлонд хүртэж болох хамгийн сайн сайхан бүхнийг чи минь хүртэх эрхтэй. Би үргэлж үүрд мөнх чинийх” гэсэн байв. 

Саяхан In Style сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр жүжигчин бүсгүй нөхрийнхөө тухайд “Түүнтэй гэрлэсэн нь миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай зүйл” хэмээн онцолжээ. Тэрээр “Би гэрлэхэд бэлэн байсан эсэхээ мэдэхгүй, гэхдээ Бенжи онцгой гэдгийг мэдэж байсан” гэжээ.

Холбоотой сэдвүүд

холливуд камерон диаз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.