Бүх дуу нь хит болсон Реппэр Дожа Кэйтийн сүүлийн үеийн огцом өөрчлөлт хүмүүсийг гайхшралд оруулаад байна. Тухайлбал өмнөх зургуудаа устгаж, Сатаны зан үйлтэй холбоотой шивээс, зургуудыг нийгмийн сүлжээндээ оруулах болжээ. 

Үүнээс нь болж түүний дагагчдын тоо эрс багасч тэр хэрээрээ сарын өмнө гаргасан дуу нь 13 сая үзэлт буюу хамгийн бага хандалттай дуугаар нь тодорсон байна. Өмнө нь түүний уран бүтээлүүд гарсан даруйд шууд олон зуун хандалт авч хит болж байсан юм.

Түүний тиктик болон инстаграмын зургуудын доор фэнүүд нь ийнхүү бичсэн байна. Зарим зураг нь 24 мянга гаруй сэтгэгдэл нь авсан бөгөөд дийлэнх нь түүнд сэтгэл зовсон, дургүйцлээ илэрхийлжээ.

Энэ хүн чөтгөрийн хорлолд автжээ. Түүнийг дагахаас айж байна. Тэр зүгээр байгаа эсэх нь эргэлзээтэй.

Хэн нэгэн хар далдын хүч түүнийг удирдаж байх шиг байна.

Түүнд юу тохиолдчихов оо. Хуучин Дожаг санаж байна.


Хар тамхи битгий татаарай, хүүхдүүд ээ...Түүнийг дагахаа болив.