Энэ сарын 5-ны 22 цаг 50 минутад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун талд байршилтай "СИНЧИГАЗ" ХХК АХУС хий түгээх станцад хий алдагдсан хэрэг гарчээ.

Тухайн үед Соната-7 маркийн авто машины жолооч хий шахаж дуусаагүй байхад яарч байрнаасаа хөдөлснөөс болж түгээгүүрийн уян хоолой тасарч 500 грамм орчим хий алдагдсан байна. 

НМХГ-аас тус АХУС-д болсон осол дээр ажиллаж АХУС-ын түгээгүүр тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг засварлуулж аюулгүй ажиллагааг бүрэн хангуулсан гэлээ.

Зөрчил гаргасан жолоочийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэсэгт шалгаж байна.