Кайлигийн хувьд  маш онцгой төрсөн өдөр тохиож байгаа юм. Өнөөдөр тэрээр 21 нас хүрч байгаа бөгөөд Америкийн хуулиар согтууруулах ундаа олон нийтийн газар уух эрх нь нээгдэж байгаа нь өсвөр насныханд онцгой үйл явдал гэж болно. Үүнээс гадна охин Стормитойгоо өнгөрүүлэх эхний төрсөн өдөр нь юм. Кардашианы хамгийн залуу гишүүн инстаграм хуудсандаа ээж охины хөрөг зургаа байрлуулсан байна. “Өнөөдрийн төрсөн өдрийн хамгийн гайхалтай бэлэг бол түүний охин Сторми нь гээд, амьдралаа түүнгүйгээр төсөөлөхгүй байна, хайртай шүү бяцхан сахиусан тэнгэр минь” гэжээ. 

Жирийн өдрүүдэд тэр охиноо зурагнуудаасаа хасдаг бол өнөөдөр түүний хувьд онцгой өдөр учраас охиныхоо бүрэн хөргийг оруулсан байна. Охиноо олсоноо ч тэр бусдаас нууж байсаныг санаж байгаа байх, үрээ хамгаалах хайрлах сэтгэлийг ээжүүд маш сайн ойлгож байгаа бизээ.


my heart

A post shared by Kylie (@kyliejenner) on


t-minus two hours

A post shared by Kylie (@kyliejenner) on