Н.Жавхлан
01 сарын 13, 2025
Санта Анагийн хар салхины нөлөөгөөр Калифорнид урьд өмнө нь тохиолдож байгаагүй аюултай ой хээрийн түймэр дэгдээд байгаа юм. Мэргэжлийн байгууллагаас хүчтэй салхи болон чийгийн дутмаг байдлаас үүдэж галт түймэр ойрын гурван өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байна хэмээн мэдэгдсэн байна. Үүний улмаас зарим нутгаар лхагва гариг хүртэл онц байдал зарлажээ.
Одоогийн байдлаар гал сөнөөгчид Палисэдсийн 23,000 гаруй акр талбайг хамарсан түймрийн 14 хувийг, Итоны 14,000 гаруй акр талбайн 33 хувийг унтрааж чадсан бол Херстийн 799 акр талбайн түймрийг бүхэлд нь унтрааж чаджээ.
“Cal Fire” ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газрын дэд захирал Брис Беннетт өнгөрсөн ням гаригт CNN-д яриа өгөх үеэрээ
“Бидэнд гал сөнөөгчид болон ус байгаа. Харин хамгийн хэрэгтэй байгаа зүйл нь цаг хугацаа” гэжээ.
Түймрийн гол шалтгааныг одоогийн байдлаар оновчтой тогтоогоогүй байгаа ч мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Лос Анжелес хотод өнгөрсөн 10-р сараас хойш бороо багатай байсан бөгөөд үүн дээр Санта Анагийн салхины нөлөө ихээхэн байгаа юм.
Энэхүү галт түймэр нь Лос Анжелес хотын 40,000 акр талбайг талбайг хамарч, 12,300 гаруй барилга байгууламж сүйдсэний сацуу 24 хүн амь эрсэджээ. Тиймээс тус хотын 105,000 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж байна.
Амь эрсэдсэн хүний тоог 24 гэж тогтоогоод байгаа ч түймэр илүү газар авч, барилга байгууламж ихээр сүйдэж байгаа тул амиа алдагсдын тоог тодорхой гаргах боломжгүй байгаа тухай албаныхан мэдээлсэн байна.
Энэхүү харамсалтай явдал нь дэлхий даяар эмзэглүүлж байгаа бөгөөд түймрийн улмаас амиа алдагсдын гэр бүлийнхний хувьд их хүнд цохилт боллоо.
Мөн нас барагсдын ар гэрийнхний өгсөн яриаг тухайлбал, Энтони Митчеллийн 67 настай аав нь хөлөө тайруулсны улмаас тэргэнцэр хэрэглэдэг байсан ба Энтонигийн дүү болох Жастин Митчелл тархины саажилтын улмаас алхаж чаддаггүй байжээ. Тэд гал түймрийн улмаас Алтаденад байрлах гэртээ нас барсан байна. Энтони энэ тухайд “Аав минь өөрөө гаргаж чадах байсан ч дүүг минь орхиогүй. Тэр хүүхдүүддээ ийм л хайртай хүн байсан” хэмээн ярьсан байна.
Энэ мэтчилэн олон хүмүүс хайртай дотны хүмүүсийнхээ араас гашуудаж байгаа юм.
Харин ой хээрийн амьтдад юу тохиолдох вэ?
Гэрийн тэжээвэр амьтдын хувьд эзэдтэй нь хамт нүүлгэн шилжүүлдэг бөгөөд тэд хоргодох байранд аюулгүй байх боломжтой байдаг. Калифорнийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын (CDFA) амьтдын яаралтай тусламжийн газар онцгой байдал болон гамшгийн үед бэлтгэлтэй байдаг аж. Харин зэрлэг амьтдын хувьд гамшиг тохиолдоход харьцангуй эрсдэл бага байдаг ч их хэмжээний түймэр гарсан үед хоргодох газар олоход бэрхшээлтэй болдог байна. Мөн одоогийн байдлаар түймрийн улмаас үрэгдсэн амьтдын тоо толгойг нарийн гаргах боломжгүй юм.
Гал түймэр нь ой мод, ургамал, усны эх үүсвэрийг устгаж, амьтдын бэлчээр, хоол тэжээл, усан хангамжийг тасалдуулдаг. Улмаар ойн амьтад шилжин нүүхээс өөр аргагүйд хүрдэг бөгөөд энэ нь тэдний үржил, амьдрах орчныг нь доройтуулдаг байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.88.187] ・ 2025.01.26 Хариулах
Хандивийн данс яаж авах вэ?
Зочин [202.55.188.46] ・ 2025.01.15 Хариулах
manaid gal garsan bol ene heden hulgaichid yah boldoo zaluuchuud negdeed ene muusainuudiig alah yostoi horongiig ni huraagaad mal deer avaachih heregtei hulgaichuudiig
Зочин [66.181.161.27] ・ 2025.01.15 Хариулах
Хөөрхөн ойлгомжтой мэдээ бичдэг охин байна амжилт.
Зочин [122.201.31.250] ・ 2025.01.15 Хариулах
ih hamarsaltai zuil bolj bnadaa, medee huleej baigaashuu
Зочин [202.55.188.46] ・ 2025.01.15 Хариулах
ene ix xoorxon medee bichdeg oxin bainadaa xicheegeerei amjilt
Санал болгох
1 Сургуулийн менежмент бол асуудлаа тодорхойлоод, шийдлээ үе шаттайгаар хэрэгжүүлэх энгийн процесс юм
2 Г.Мөнхзаяа: Харшлаас хол байя л гэвэл монголчууд ноолууран хувцасаа л өмсөх хэрэгтэй
3 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
4 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
5 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
Холбоотой мэдээ
Нийгэм
Галд өртсөн айлуудыг түрээсийн орон сууцанд байршуулж түрээсийг нь төлнө
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 01 сарын 24, 2024
Нийгэм
Франц Улс манай ОБЕГ-ыг нисдэг тэрэг, автомашинаар хангана
Х.Оргил ・ 05 сарын 18, 2018
Нийгэм
Бөөгийн зан үйл үйлдэж байхдаа гал алдаж автомашинаа шатаажээ
Х.Оргил ・ 04 сарын 06, 2018
Нийгэм
Гал түймрийн улмаас 13 хүн амиа алджээ
Х.Оргил ・ 04 сарын 17, 2018
Нийгэм
Баянзүрх болон Барс худалдааны төвийг хаалаа
Х.Оргил ・ 05 сарын 04, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.