Испанийн зүүн хойд нутгийн Каталонд энгийн иргэд болон цагдаа нарын дунд мөргөлдөөн гарчээ. Каталанчууд Испаниас салж, тусгаар тогтнолоо зарлахаар санал хураалт явуулсан. Харин Засгийн газраас үүнийг хориглохоор хүчний байгууллагынхныг илгээжээ. 

Каталонийн эрх баригчид мөргөлдөөний улмаас 337 хүн гэмтэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай дамжуулав. Санал хураалтыг өнгөрсөн ням гарагт явуулсан ч, Испанийн Засгийн газраас үүнийг Үндсэн хуульд харшилсан гэж үзсэн. 

Цагдаа нар санал хураалтын зарим байрны санал хураах хайрцгийг хурааж, заримыг нь хаажээ. Каталаны Засгийн газраас санал хураалтыг үргэлжүүлж, хүмүүс дэмжвэл 48 цагийн дотор тусгаар тогтнолоо зарлана хэмээн мэдэгдэв.