Х.Оргил
01 сарын 11, 2022
Казахстаны албаны эх сурвалжийн мэдээлснээр 8000 гаруй зэвсэгт дээрэмчдийг баривчилж, 164 хүн алагдсан байна.
Түүний дотор 3 хүүхэд байсан байна. Тус улсын Үндэсний аюулгүй байдлын хороо өнөөдөр мэдэгдэхдээ "нөхцөл байдал тогтворжиж, хяналтад орсон", үндсэн хуульт ёсыг сэргээлээ гэсэн байна.
10 хоногийн өмнө шингэрүүлсэн хийн түлшний үнийн огцом өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаалыг "гадаадын ихэвчлэн Ойрх Дорнод, болон Афганистанаас ирсэн алан хядагч, гэмт бүлэглэлүүд" зэвсэгт мөргөлдөөн болгон хувиргасан гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Тус улсад байршсан ОХУ-аар толгойлуулсан 2.500 гадаадын энхийг сахиулах хүчний цэрэг хоёр хоногт тус улсаас гарна гэж мэдэгдэж байна.
Олон зуун сая ам.долларын хохирол учирч, жагсагчид хотын захиргааны байрыг галдаж, нисэх буудлыг эзэлсэн юм. Мөн Засгийн газраа огцруулж, тус улсыг олон жил удирдсан Нурсултан Назарбаевыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаас буулгасан юм.
Казахстан улсад 4800 гаруй Монгол Улсын иргэн ажиллаж, амьдарч байна. Бүргэдчин охин Айшолпан Нургаев өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудастаа "Би сайн байгаа Казакстан улсад хэсэг хугацаа сүлжээ тасалдсан учраас холбогдож чадсангүй. Надад санаа зовж, сэтгэлээ чилээсэн бүх хүмүүст баярлалаа" гэсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.