НУР-СУЛТАН. /TASS/. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ирэх 6 дугаар сарын 9-нд болно хэмээн тус улсын Ерөнхийлөгч Жомарт Токаев ард түмэндээ хандан мэдэгдсэн байна. 


“Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шаардлагатай бөгөөд сонгууль шударга, нээлттэй болох ёстой” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон парламентын танхимын дарга нар, Ерөнхий сайд болон улс төрийн намуудын удирдагчидтай зөвлөлдсөний эцэст ээлжит бус сонгууль явуулах шийдвэрийг гаргасан тухайгаа тэрбээр мэдэгдсэн байна. 



Энэ талаарх Токаевын ард түмэндээ хандан хэлсэн үг нь 7 минут үргэлжилжээ. Эхлээд тэрбээр казах хэлээр, дараа нь орос хэлээр ард иргэддээ хандан үг хэлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг