Казиногийн эзэн Стэнли Хо ач хүүг нь төрүүлсэн модельд 64 сая долларын харш бэлэглэжээ

Э.Мөнхтуяа
02 сарын 11, 2020

"Victoria’s Secret"-ийн Хятад супер модель Мин Си хүү төрүүлснийхээ төлөө маш том бэлэг авсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Түүний нөхөр Марио Хо нь Макаогийн казиногийн эзэн Стэнли Хогийн хүү юм.  30 настай модель тэрээр хуримаа хийснээс гурван сарын дараа буюу өнгөрсөн оны 10 дугаар сард Роналдо хүүгээ төрүүлсэн байна. Түүний нөхөр нь тусгай бэлгийн талаар цухуйлгасан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Хонконгийн орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Марио Хо “бэлгийн талаар дэлгэх нь зохимжгүй ч дорвитой хэмжээнийх” хэмээн ам алджээ.

"Asiaone" агентлагийн мэдээлснээр Мин Си-д 500 сая хонконг долларын (64 сая ам.доллар) харш бэлэг болгон өгсөн болохыг олонд дэлгэжээ. Уг эзэмшил нь Deep Water Bay-д байрладаг ба хөршүүд нь дэлхийн хэмжээний баячууд аж. 

Хогийн ээж Анжела Леонг үл хөдлөх хөрөнгийг бэлэг болгон худалдаж авсан нь бэрээ Хогийн гэр бүлийн албан ёсны гишүүн гэж үзэж буйн илэрхийлэл хэмээн тус мэдээлэлд бичжээ. Роналдо нь тус гэр бүлийн нэрийг үргэлжлүүлэн авсан анхны ач хүү болжээ. Мин Си хүүгээ төрүүлэхээсээ өмнө зочид буудлуудаар байрлаж байснаас гадна Хогийн эдлэнд уригдаж байгаагүй аж. 

Марио Хо өнгөрсөн оны тавдугаар сард Мин Сид гэрлэх санал тавьсныг бид "Макаогийн тэрбумтны хүүгийн тавьсан “үлгэрийн” мэт гэрлэх санал" нэртэйгээр нийтэлж байсныг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: https://nextshark.com/

Холбоотой сэдвүүд

казино марио хо стэнли хо мин си

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.