ЛОНДОН. /Reuters/. “Game of Thrones” цувралын хамгийн сүүлийн буюу 8 дугаар бүлгийн эхний ангийг Америкийн 17.4 сая иргэн үзжээ. Өмнөх ангиудыг үзсэн хүмүүсийн тоотой харьцуулахад энэ тоо нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Түүнчлэн 8 дугаар бүлгийг “Game of Thrones” цувралын бусад ангиудтай харьцуулахад хамгийн өндөр хандалт авсан бүлэг болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус цувралын талаарх “Твиттер”-ийн жиргээний тоо 5 саяд хүрсэн байна.  

Nielsen” судалгааны газрын мэдээлснээр, “Game of Thrones” цувралын өмнөх бүлгийн төгсгөлийн ангийг 2017 онд “HBO” сувгаар 16.5 сая хүн үзсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг