Халтиргаа гулгааны үеэр цацах хайлуулагч бодисын нөөц 1400 тонн байна

Энэ жил Нийслэлийн Захирагчийн ажлын алба  халтиргаа гулгаанаас урьтаж 1400 тонн хайлуулагч бодисыг ОХУ-аас авчээ.

Татан авалтыг наймдугаар сараас эхлэн хийсэн байна. Давсаа орон нутгаас бэлддэг бол цас хайлуулах бодисоо ОХУ-аас авдаг ажээ. Нөөцлөхдөө нэг тонн давсыг 300-350 мянган төгрөгөөр, 1 тонн бодисыг 470 мянган төгрөгөөр худалдан авчээ.

Нэг метр квадрат цастай газар нэг килограммаас дээш давс цацдаг бол хайлуулах бодис 300-хан грамм ордог ажээ. Найрлагад нь хүнсний давс, магни хлорид, кальци хлорид, хүхэр хүчлийн магнийн давс, сульфат кальци, кальцийн гидро карбонат, кальцийн карбонат болон усанд үл уусах бодис агуулагддаг юм байна.

Холбоотой сэдвүүд

халтиргаа цас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.