Агаарын тээврийн хамгийн шилдэг компаниар “Singapore Airlines” тодров


04 сарын 04, 2019

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн аяллын “TripAdvisor” цахим хуудаснаас гаргасан дэлхийн хамгийн шилдэг агаарын компаниудын жагсаалтыг “Singapore Airlines” компани тэргүүлэв. Уг жагсаалтыг гаргахдаа зорчигчдын өгсөн үнэлгээнд тулгуурлажээ.

Шилдэг агаарын тээврийн компаниудын жагсаалтын хоёр, гуравдугаарт, “Qatar Airways” болон Тайванийн “EVA Air” компани оржээ. Жагсаалтын эхний тавд “Emirates” болон “Japan Airlines” компани багтсан байна.

Эхний аравт мөн Америкийн “Southwest Airlines”, Бразилын “Azul” компани, “Air New Zealand”, Их Британийн “Jet2.com” болон Японы "All Nippon Airways" /ANA/ компани оржээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

singapore airlines агаарынтээвэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.