Peak.mn
09 сарын 26, 2024
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Гомбосүрэнгийн Батсайхан өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооноос нэр дэвшигчийн батламжаа гардан авлаа.
Г.Батсайхан өнгөрсөн найман жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч, дүүргийн ИТХ-ын дарга гэсэн хариуцлагатай ажил үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн, төрийн албаны өндөр туршлагатай, барилга хот төлөвлөлтийн инженер хүн юм.
МАН-ын “Хотын сэргэлт-20 минутын хот” мөрийн хөтөлбөрт туссан хот төлөвлөлтийн алдааг засах, их хотын сэргэлтийг дэмжих олон зорилтыг биелүүлэхэд мэргэжлийн өндөр туршлагатай Г.Батсайхан тэргүүтэй инженер нэн чухал болохыг Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар онцоллоо.