Хар тамхины хэргээр баривчлагдсан Нигер улсын иргэн англи хэлний багшаар ажилладаг байжээ

Х.Оргил
01 сарын 28, 2019

Сүүлийн үед гаднаас олон улсын шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулж ирэх, нэвтрүүлэх зэрэг хууль бус үйлдэл гарсаар байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан.

Тэгвэл дөнгөж сая  Нигер улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг УМБГ-ын Хар тамхитай тэмцэх гарзын алба хаагчид илрүүлж, сэжигтэн этгээдийг дайчлан баривчилжээ.

Баттай бус эх сурвалжийн мэдээгээр англи хэлний сургалтын төвийн багшаар ажилладаг байжээ.

Эхний үзлэгээр их хэмжээний мансууруулах төрлийн бодис илэрсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

хар тамхи хартамхи

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.