Х.Оргил
08 сарын 04, 2018
Сүүлийн үед хар цохны идэвхжил, нүүдэлтэй холбоотойгоор иргэдээс ирэх мэдээлэл, дуудлага ихсэх төлөвтэй байгаа талаар ЗӨТҮТ-аас анхааруулж байна. Монгол оронд 2000 орчим зүйл цох байдгаас хамгийн өргөн тархсан нь жийгээ, буглаа, шүрэн, эвэрт цохнууд юм. Цох нь ямар нэгэн халдварт өвчний холбогдолгүй боловч зуны улиралд орой, шөнийн цагаар идэвхжиж орон байранд орох, улмаар унтаж байх үед хүний чих, хамар, ам руу орсон тохиолдлууд эмнэлгийн байгууллагад цөөнгүй бүртгэгджээ.
Цохны төрлөөс жийгээ буюу монголчуудын нэрлэдэгээр зуудаг хар цох хүн хаздаг аж. Тиймээс орон байрныхаа, цонхонд тор хийх, хэрэв үүрлэсэн бол мэргэжлийн байгууллагад хандаж устгал хийхийг санууллаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.