Хараагүй хүмүүст зориулсан iPhone апп

Х.Оргил
12 сарын 13, 2021

АНУ-ын Виржиниа мужийн ахлах сургуулийн дөрвөн хүүхэд хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж iPhone гар утасны Atheia хэмээх аппликейшнийг зохион бүтээжээ.

Уг аппликейшн нь Iphone гар утасны камерыг ашиглан хэрэглэгчийн эргэн тойрон дахь юмсыг ялгаж, таньж, тоолж, асуултад хариулж, текст уншиж өгдөг байна. Мөн хүний царай таних технологийг ашиглан эргэн тойрон дахь гэр бүлийн гишүүд болон найз нөхдийг тодорхойлдог ажээ.

Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан туслах хэрэгсэл, иймэрхүү тоног төхөөрөмж зах зээл дээр 6000 ам.доллар орчим үнэтэй байдаг бол нэг сарын 10 ам.долларын төлбөртэй Atheia аппликейшныг хараагүйчүүдийн нийгэмлэг сайн дураараа туршиж сайн бүтээл болсныг нь баталсан байна.


Хэрэв хэрэглэгч нь аюулд орсон бол sentry mode идэхижиж автоматаар видео дүрс бичиж эхлэхээс гадна хэрэглэгчийн яаралтай үед холбоо барих хаяг уруу мэдэгдэж, өөрийн байршлыг илгээдэг байна.

2019 оноос хойш уг төсөл дээр ажиллаж эхэлсэн эдгээр хүүхдүүд өмнө нь хараагүй хүмүүст зориулсан камертай бээлий, малгай, бугуйвч зохио бүтээж байсан юм. Хамгийн амжилттай болсон нь уг төсөл аж.

Эх сурвалж: https://spectrum.ieee.org/

Холбоотой сэдвүүд

iphone аппликейшн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.