Номын зохиогч Оливиа Фокс Кабэйн нь Харвард, Иел, НҮБ, Fortune 500-д багтагсад зэрэг өндөр төвшний байгууллагуудад уригдан сургалт, илтгэл тавьдаг мэргэжилтэн юм. Тэрээр Forbes сэтгүүлд тогтмол нийтлэл бичдэг бөгөөд өгүүллүүд нь New York Times, Bloomberg, BusinessWeek, Wall Street Journal зэрэг нэр хүндтэй медиануудад нийтлэгдэж байжээ.

Тэрээр зан төлөвийн шинжлэх ухааныг нарийн судалж, бизнесийн салбарт тустай арга техникийг нээсэн хүн юм.

Франц, Америкийн иргэншилтэй Оливиа дөрвөн хэлийг төгс эзэмшсэн нь судалгааны ажилд нь их хэрэг болдог ажээ. Мөн Францын засгийн газарт гадаад худалдааны зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан хамгийн залуу хүн юм.

Харизмт зан төлөв нь харилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуулах, халуун дотно мэдрэмж төрүүлэх, хүчирхэг байх гэсэн гурван шинжээр илэрдэг байна. Эдгээр нь бидний ухамсарт үйлдэл болон ухамсрын бус хүчин зүйлсээс хамаардаг аж. Бусад хүмүүс хэн нэгний өөрөө ч анзаардаггүй биеийн хэлэмжийг аль хэдийн анзаарч байдаг. Заримдаа бид хэн нэгэнтэй ярилцаж байхдаа шал өөр зүйлийн тухай бодоод, нэг л төвлөрч өгдөггүй. Эсвэл нөгөө хүн маань биднийг огт анзаарахгүй, үл ойшоож, сонсож буй мэт дүр эсгэх үе ч гардаг шүү дээ. Энэ тохиолдолд хэн хэн нь бие биеэ хуурамч гэж бодохын зэрэгцээ өөрсдийгөө чухал хүн биш юм гэсэн төсөөлөл авдаг. Ийн буруу ойлголцох нь тэр хүнтэй дахин харилцан зөвшилцөж, өөртөө үнэнч байлгах боломжгүй болж буйн илрэл бөгөөд харизмтай хүн болох оролдлогоо бүтэлгүйтүүлж буй хэрэг аж.

Гэвч харизм нь хүний төрөлхийн мөн чанар биш учраас яг л хэл сурч буй мэтээр суралцаж, дадал болгох боломжтой. Тэгэхээр харизмтай болохыг хүсэж байвал хамгийн түрүүнд ямар ч завгүй байсан, хүмүүст анхаарлаа бүрэн төвлөрүүлэн харилцаж дадаарай.

Тус номоос онцлох ишлэлийг хүргэж байна.

✔ Харизм оюун бодлоос эхтэй

Юу бодож санаж байгаа бие хэлэмжээрээ илэрхийлдэг. Хүн тэрхүү үйлдлийг агшин зуур мэдэрдэг учраас харизмт зан төлөв нь таны оюун бодлоос эхтэй юм. Хэрэв та дотоод итгэл үнэмшилдээ бат харизмтай болж чадаагүй цагт бодол мэдрэмж таныг илчилдэг. Иймээс өөрийгөө таниж мэдэхийг хичээгээрэй. Анхаарлаа бүрэн хандуулж, хүчирхэг байх, халуун дотно сэтгэгдэл төрүүлэх нь харизмыг нэмэгдүүлэх үр дүнтэй аргын нэг юм шүү.

✔ Төсөөлөн бодохын гайхамшиг

Хүн өөрийгөө ямар нэгэн зүйл хийж байгаа мэтээр төсөөлж бодох үед жинхэнээсээ хийж байгаатай адил дохио тархинд ирдэг болохыг судлаачид тогтоосон. Тэгэхээр та хүссэн хүссэн үр дүнгээ төсөөлөн бодсоноор оюун санаагаа нэг чигт төвлөрүүлэх боломжтой гэсэн үг. Төсөөлөн бодох арга нь бие махбод, сэтгэл санаанд нөлөөлдөг тул харизмыг нэмэгдүүлэх чухал аргад тооцогддог.

Бусдыг өөртөө татах чадвартай хүмүүс сайн сонсогч байдаг

Харилцаанд идэвхтэй байж, бусдыг анхааралтай сонсоорой.  Учир нь хүмүүс ярих дуртай, тэднийг удаан яриулж сонсох нь тааламжтай мэдрэмж төрүүлдэг.Ярьсан зүйл нь сэтгэл хөдөлгөсөн ч яриаг нь таслаж, гэнэт орж ирдэггүй.

Магтаал сонсож сур

Хэн нэгэн таныг магтах үед танд ямар мэдрэмж төрдөг вэ? Хүмүүс таныг сайхан харагдаж байна гэвэл та юу гэж хариулдаг вэ. Зарим хүмүүс магтаалыг бишүүрхэнгүй хүлээн авч тэр байтугай няцаах нь ч бий. Ингэж хэлэх нь магтсанд хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлж, магтаал хэлэх хэрэггүй байж дээ гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Иймээс магтаалыг хүлээн ав, талархлаа илэрхийл.

Өөрийнхөө тухай хэт ярих хэрэггүй

Хүмүүст өөрийнхөө тухай ярьж сэтгэлийг нь хөдөлгөх гэж бүү хичээ. Харин оронд нь тэднийг өөрсдийнх нь тухай яриул.  Бусдыг өөртөө татах гэж хичээхийн оронд бусад хүмүүст чин сэтгэлээсээ хандаад үзвэл та олон найз нөхөртэй болно. Харизмтай хүн бусад хүмүүст хэрхэн эерэг сэтгэгдэл төрүүлэхээ сайн мэддэг. Тиймээс тэдэнтэй ярилцсан хүмүүс өөрсдийгөө онцгой гэдгээ мэдэрдэг.

 Хоолойны өнгө бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхэд чухал үүрэгтэй.

Дуу хураагуур ашиглан хоолойныхоо хэлбэлзлээ мэдэж бас засаж болно. Өөртэй итгэлтэй хүмүүс ярихдаа хэсэг зогсоц аваад үргэлжлүүлдэг. Голдуу чухал өгүүлбэр, хэсгийн үед 1-2 секунд чимээгүй болдог.

✔ Бусдын бодлыг өөрийн талд эргүүлэх нь

Бенжамин Франклин өрсөлдөгчөө ялахын тулд тэдэнд тус болохоос зайлсхийх бус тэднээс тусламж гуйдаг байжээ. Нэг удаа өрсөлдөгчөөсөө номыг нь түр зээлжээ. Буцаан өгөхдөө талархлын зурвас хавчуулсан байв. Үүнээс хойш тэдний дайсагнал зөөлөрч тэр байтугай насан туршийн нөхөрлөл болсон түүхтэй. Энэ аргыг Бенжамин Франклины арга гэдэг.