Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани Хармагтайн ордод хийсэн хайгуулын ажлын дүнгээ шинэчлэн танилцуулжээ. Тус ордод хийсэн өргөтгөсөн өрөмдлөгөөр 264 метрийн гүнд 0.56 хувийн зэсийн агууламж, нэг грамм хөрс тутамд 1.46 грамм алт илэрсэн байна. Мөн 148 метрийн гүнд 0.81 орчим хувийн зэсийн агууламж, тонн хөрс тутамд 2.41 грамм алтны илэрц олдсон байна. Одоогийн байдлаар тус компани гурван нүхэнд өрөмдлөг хийж байгаа аж.

Хармагтай орд нь Улаанбаатараас 420 км, Оюутолгойгоос хойш 120 км, Цагаансуваргаас баруун зүгт 100 км зайд оршдог. Тогтоогдсон зэсийн нөөцийн хувьд Цагаансуваргаас сая орчим тонноор бага ч алтны ихээхэн нөөцтэй юм.