Х.Болорчулуун: Хятадаас орж ирдэг ч Монголд ургах боломжтой бүх хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувиар нэмэгдүүлнэ

Х.Оргил
04 сарын 07, 2020

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд гаднаас орж ирж буй хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувь хүргэж нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Манай улс нэгэн хүнсний ногоогоо 100 хувь дотоодоосоо хангаж байсан. Өнөөдөр дөнгөж 40 хувь хүрэхгүй хувийг л хангаж байна. Хүнсний ногооны гаалийн татварыг нэмэгдүүлэх нь зөвхөн хэдхэн ногоочдын эрх ашиг биш. Гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг хаах тухай ч асуудал биш. Энэ бол монгол хүний эрүүл мэнд, амьд явах эрхтэй холбоотой чухал асуудал. Яагаад гэвэл урд хөршөөс ямар ч чанарын баталгаагүй ногоо орж ирж байна. МХЕГ-ын мэдээлж буйгаар газар тариаланд хэрэглэдэг 60-70 бордоо бодис бий. Үүний 4-5-ыг нь МХЕГ шалгаж байна. Бусдыг нь хянаж чадахгүй байна. Үүний ард дандаа баталгаагүй хүнс орж ирж байна гэсэн үг. Мөн хямд чанар муутай ногооноос болж "Гачуурт", "Шимт ургац" зэрэг томоохон компаниуд энэ салбараас шахагдан гарч байна. Сэлэнгэ аймаг гэхэд 6000 ногоочинтой байсан бол 3000 хүрэхгүй болжээ. Гаалийн татварыг нэмэгдүүлснээр иргэд чанартай хүнс хэрэглэнэ, ард нь ажлын байр нэмэгдэнэ. Иймээс энэ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх санал оруулна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

Монгол Улс хавдарын өвчлөлөөрөө тэргүүлж ирлээ. Үүний ард хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Монгол 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн. Гэхдээ бид бодлогын хувьд алдаа гаргасан. Энэ нь хүнсний ногооны гаалийн албан татварын дээд хэмжээг 20 хувь байхаар тогтоосон бодлогын том алдаа юм. Бид эргээд алдаагаа засаж монгол ногоогоо, монгол ногоочдоо дэмжих цаг нь болсон. Ер нь ч ХАА-н салбарыг бодлогоор дэмжих цаг болчихлоо.  Тиймээс энэ жил ногоочдоо дэмжинэ ээ, та бүхэн ногоо сайн тарихыг хүсэж байна.

Холбоотой сэдвүүд

гаалийн татвар хүнсний ногоо

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.