Б.Баясгалан
07 сарын 25, 2018
Хэт халалтын улмаас Германы Ханновер хотын олон улсын нисэх онгоцны буудал түр хугацаанд хаагджээ.
Нисэх онгоцны буудлын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, удаан үргэлжилсэн халууны улмаас нисэх онгоцны буудлын хөөрч, буух зурваст эвдрэл гэмтэл үүсчээ. Эвдрэл гэмтэл үүссэн хойд хэсгийн зурваст засварын ажил хийх шаардлагатай байгаагийн улмаас өмнөд зурвасыг мөн хаасан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн хэт халуун Германд цельсийн +37 градуст хүрч, хамгийн багадаа хоёр долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна гэж цаг уурчид үзэж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.