Увс аймгийн Давст сумын хоёр морьтой иргэн шинэ коронавирусийн халдварын голомттой ОХУ-ын хил давж буцаж ирэхдээ баригдаж тус аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан билээ. 

Тэрхүү хоёр иргэнтэй хамт тус аймгийн эмнэлэгийн эмч мөн тэдгээр иргэдийг иргэдийг баривчилсан хилийн цэрэг зэрэг нийт 7 хүн тусгаарлагдаад байгаа юм. 

Шинжилгээний хариуг Улаанбаатар хот руу ХӨСҮТ-д илгээсэн бөгөөд хариуг ЭМЯ мэдэгдэх аж.

“Шинэ короновирусын эмнэлзүйн менежмент”-ийн чиглэлээр орон нутгийн хэмжээнд сургагч багш бэлтгэх, халдварын сэргийлэх зорилгоор бүхий Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна. Энэхүү сургалтын хүрээнд аймгийн хэмжээнд 20 сургагч багш бэлтгэгдэх бөгөөд бэлтгэгч багш нар 19 суманд ажиллаж юм.

Увс аймгийн хувьд эрсдэлт бүсэд тооцогдож байгаа тул халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сулруулж болохгүйг ард иргэдэд анхааруулан, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллахыг зөвлөлөө.