Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-ны өдөр захирамж гарган, С.Батболдыг өөрийнх нь хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Хуулийн дагуу нийслэлийн даргад нэр дэвшигчийг сонгох сүүлийн өдөр нь өнөөдөр. Тиймээс НИТХ өнөөдрийн хуралдаанаар Хотын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ сонгон зарлах юм. 

Яг одоогоор НИТХ-ын хуралдаан эхлээгүй байгаа бөгөөд хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид төв байрандаа хуралдаж байна.

НИТХ-ын өнөөдрийн хуралдаан 11.00 цагт эхлэх товтой ч одоогоор хуралдааны танхимд төлөөлөгчид орж ирээгүй байна.

Хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байгаа ч НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД-ын ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч, нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Ж.Батбаясгалан нарын нэг нь байж магадгүй гэсэн таамаг мэдээлэл байна.

С.Амарсайхан

Ж.Батбаясгалан