Хотын орлогч дарга П.Баярхүүд хариуцлага тооцохыг шаардав

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгийн шийдвэрээр наймдугаар сарын 15-ны өдрөөс Энхтайваны Өргөн Чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх уулзваруудад зүүн эргэхийг хориглосон билээ. 15 хоног хэрэгжсэн энэхүү өөрчлөлт багагүй шүүмжлэл дагуулсан юм.Тэгвэл энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлэг шаардлага хүргүүлсэн байна. Энэхүү албан бичигт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүг иргэдээс санал асуулга авахгүйгээр, урьдчилсан судалгаагүй буруу шийдвэр гаргаж улсын хөрөнгийг үргүй зарцуулсан гэж үзэж хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос шаардсан байна. 

Холбоотой сэдвүүд

зам зүүн эргэхгүй нийслэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.