Саруулын Ариунжаргал
04 сарын 04, 2019
МОСКВА. /TASS/. Австралийн парламент хүчирхийлэл, аллага харуулсан дүрс бичлэг, материалуудыг нийгмийн сүлжээнээсээ нэн даруй устгахгүй байгаа хэвлэл мэдээллийн компаниудын удирдлагуудыг шоронд хорихыг заасан шинэ хууль баталжээ.
Хуулийг парламент баталмагц хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй
холбоотойгоор хэвлэл мэдээллийн компаниуд эрүү шүүлт, аллага, хүчирхийлэл
харуулсан дүрс бичлэгүүдээ даруй устгах шаардлагатай аж. Эсрэг тохиолдолд компаниуд
орлогынхоо 10 хүртэлх хувьтай тэмцэх хэмжээний торгууль төлөх болон удирдлагууд нь 3 хүртэлх жилийн
хугацаатай шоронд хоригдож болзошгүй аж. Түүнчлэн иймэрхүү утга агуулгатай
материалууд нийгмийн сүлжээнд нийтлэгдвэл энэ талаар компаниуд цагдаад даруй
мэдэгдэх ёстой гэнэ.
Австралийн 28 настай иргэн Брентон Таррант Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмд халдлага үйлдсэн хэрэг гарснаас хоёр долоо хоног гаруйн дараа энэхүү шинэ хуулийг Австралийн парламент баталжээ. Халдлагын улмаас 50 хүн амь үрэгдэж, 50 хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн. Халдлага үйлдэх үеэрээ гэмт этгээд халдлагын үйл явцыг “Фэйсбүүк” хуудсаараа шууд дамжуулан үзүүлж байсан юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.