ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ-тай худалдааны салбарт өрнүүлж буй яриа хэлэлцээг ахиц дэвшилтэй байна гэж үзэж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Ажил хэрэг бүтэмжтэй байна гэж үзэж байгаа бөгөөд худалдааны хэлэлцээрийг хэзээ байгуулж магадгүй байгааг харж л байя. Би худалдааны хэлэлцээрийг байгуулахаар яарахгүй байгаа бөгөөд гол нь зөв байгаасай гэж хүсэж байна. Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулах магадлал өндөр байна. Хэлэлцээрт БНХАУ бүтцийн шинэчлэлт оруулсан байх хэрэгтэй. Тэр дундаа оюуны өмчийн хүрээнд бүтцийн шинэчлэлт байх хэрэгтэй” хэмээн тэрбээр ярьсан байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Вьетнамд хийсэн уулзалтын талаар ярих үеэрээ тэрбээр уулзалтыг хэрхэн орхин явж болдгийг БНХАУ-ын дарга Си Жиньпин харсан байх хэмээн цохон тэмдэглэжээ. 

Худалдааны салбарт үүссэн хоёр улсын маргааныг зохицуулах асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэнтэй холбогдуулан Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн тухайгаа Д.Трамп өмнө нь мэдэгдсэн билээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг