Хөх хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-д хууль бус наймааны асуудлаар шалгагдаж буй.

Тэрбээр 2016 оны долоодугаар сард Монголоос “Mersedes Benz Maybach” маркийн автомашинд А -1234 дипломат дугаар авч хилээр гарган  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн, мөн оныхоо наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж байжээ. 

Мөн автомашинд дипломат А17889, А9901 дугаарыг зүүж хятад иргэдэд хууль бусаар худалдсан гэх асуудлаар шалгагдаж байгаа 

Уг асуудал дээр ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар тодруулга өгөхдөө, "Бид энэ асуудлыг анхааралдаа аль хэдийн авсан.  Буцаан татна гэдгээ аль хэдийн хэлсэн. Одоогоор түүнийг Хятад улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Хэрвээ бид консулаа татчихвал Хятадын талд буруу  ойлголт өгч,  автомашины наймаанд нь монголын төр оролцоотой мэт ойлголт төрүүлнэ. Тэгэхээр Хятадын тал шалгаж дууссаны дараа бид хариуцлага тооцно" гэлээ.