(CNN) Таны биеийн нүүрстөрөгчийн ул мөр булшиндаа үүрд үлдэлгүйгээр мод болон ургаж, байгаль орчиндоо эерэгээр нөлөөлөх боломжтой боллоо.

Хүмүүний амар амгалан нойрсох авс нь мод, металл, нийлэг зөөлөвч гэх мэт материалаар хийгдэхийн зэрэгцээ чандар, эргэн тойронд нь байх чулуунууд эргээд байгаль орчин, хөрсөнд бохирдол үүсгэдэг. 

“Оршуулах ёслолын хэрэгсэлүүдийг хийхэд ажиллагаа, хүч хөдөлмөр, эрчим хүч шаардагддаг атлаа маш богино хугацаанд хэрэглэгдэж, тэр даруй хөрсөнд булшлагддаг. Гэвч хөрсөнд шингэхдээ төсөөлснөөс удаан байдаг” хэмээн Теннессийн Их сургуулийн Биосистемийн инженерчлэл, хөрс судлалын тэнхимийн дэд профессор Женнифер ДеБруен хэлжээ.

Харин Италийн дазайнер Раоул Бретзелд энэ талаар нэгэн шийдэл олжээ. Тэрээр  2003 онд “Мунди Капсуль” хэмээн нэрлэсэн өндгөн хэрбэртэй, чандар хийхэд тун тохиромжтой капсуль зохион бүтээжээ. Булшлагдсаны дараа тус хуванцар капсуль задарч эргэн тойрон дахь ургамлуудад шим тэжээл өгөх аж. 

"Оршуулгын газар булшны чулуу гэхээсээ илүү моддоор дүүрэн болж, хог хаягдал багасж, үхлийн дараах шинэ амьдралыг бий болгоно" хэмээжээ.

Дизайнерууд зөвхөн чандарт зориулсан эхний загвараа танилцуулаад байгаа бөгөөд дараагийн загварууд цогцос байрлуулахад тохиромжтой болно хэмээн зарлажээ. 

Эхлээд хөрсөн дэх бактерүүд хуванцар капсулийг задлахад доторх чандар хөрстэй холбогдон,соёолж мод болон ургах юм. Хүний бие азотоор баялаг тул хөрсөн дэх бактер үүнийг задалж тэнцвэрт оруулдаг.