Чингис хаан (1162-1227 Монгол) Хамгийн алдартай удирдагч, цэргийн стратегич.

Хөрөнгө: 1 триллион доллар гаруй

Хэрхэн баяжсан бэ?

1 Оргил үедээ Монгол гүрэн Хятадаас Европ хүртэл тэлж, дэлхийн хуурай газрын 22 хувийг эзэлсэн. 

2 Маш их ялалт байгуулсан ч Чингис хаан нэг ч ордон, хийд, бунхан, бүр байшин ч бариагүй. Хөрөнгөө цэргүүд болон тэдний гэр бүлийнхэнд зарцуулсан. 

Шензонг эзэн хаан (1048-1085 Хятад) Хятадын хүчирхэг Сун гүрний удирдагч. 

Хөрөнгө: Дэлхийн нийт ДНБ-ий 25-30%

Хэрхэн баяжсан бэ? 

Хятад улс технологийн шинэ санаа, санаачилга, татварын мөнгөөр баяжсан. 

Сун гүрний Засгийн газар төвлөрсөн байсан тул эзэн хаан нь эдийн засгийг атгадаг байжээ. 

Хатан хаан Ву (624-705 Хятад) Хятадын түүхэн дэх цорын ганц хатан хаан. Түүнийг бүх цаг үеийн хамгийн чинээлэг эмэгтэй гэж үздэг. 

Хөрөнгө: Дэлхийн нийт ДНБ-ий 22.7%

Хэрхэн баяжсан бэ?

1 Хаан ширээнд 15 жил суухдаа Ву Тан гүрнийг төв Ази руу тэлж, тухайн цаг үедээ хамгийн уудам газар нутгийг бий болгожээ. 

Агуу Акбар (1524-1605 Энэтхэг) Акбар Энэтхэгийн эх газрын тал болох Моголовын гүрэнг 1556-1605 он хүртэл захирсан.

Хөрөнгө: Дэлхийн нийт ДНБ-ий 25%

Хэрхэн баяжсан бэ?

Акбарын үед Моголовын гүрэн газар нутгийн хэмжээ, хөрөнгө нь гурав дахин нэмэгджээ. 

2 Эдийн засгийн зарим түүхч моголовчууд тутамд оногдох ДНБ Элизабетын Англитай адилхан байсан гэж үздэг. 

Соломон хаан (МЭӨ 970-931 Израиль) Библид Соломон хааныг хөрөнгө мөнгө, мэргэн ухаанаараа алс холын нутагт ч алдартай байсан гэдэг. 

Хөрөнгө: 2.2 триллион доллар

Хэрхэн баяжсан бэ?

1 Соломон хаан 39 жил төрийн эрхэнд суухдаа 25 тонн алт цуглуулсан гэдэг. Энэ нь одоогийнхоор 40 тэрбум доллар юм. 

2 Соломон хааны хөрөнгийн дийлэнх нь бизнес, худалдаа, Араб, Левантын гувчуураас бүрдсэн. 

Түүний сэнтий цэвэр алтан бүрээстэй, зааны ясан шигтгээтэй, 12 арслангийн хөшөөтэй, хөл тавих тавцан нь ч цэвэр алт байсан гэдэг. 

4 Соломон хааны хөрөнгө мөнгийг чулуу гэж үзэхээр хэмжээний их байжээ.

Манса Муса (1280-1337 Мали) Тимбуктугийн хааны хөрөнгө үгээр илэрхийлшгүй их байв. 

Хөрөнгө: 415 тэрбум доллар

Хэрхэн баяжсан бэ?

1 Баруун Африк дахь Мусагийн хаант улс дэлхийн алтны хамгийн том нийлүүлэгч байсан. Тухайн үед дэлхийд алтны эрэлт маш их байлаа. 

2 Түүний хөрөнгийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Тухайн цаг үедээ хамгийн чинээлэг нь байсан. 

3 Мекка руу мөргөл хийхээр явахдаа 60,000 зочин, 12,000 боол дагуулж, тус бүрт нь 1.8 кг алт бариулжээ. Мөн 80 тэмээ тус бүрт 136 кг хүртэл алтны үртэс ачсан гэнэ. 

Козимо Де'Медичи (1389-1464 Флоренц) Банк санхүүч

Хөрөнгө: 129 тэрбум доллар

Хэрхэн баяжсан бэ?

1 Хаан ширээнд суугаагүй л болохоос тэрбээр Флоренцдоо хааны адил хүндтэй байжээ. 

2 Козимо хөрөнгийнхөө дийлэнхийг аав Жиованни ди Биччи буюу Medici банкийг үүсгэн байгуулагчаас өвлөсөн. Жиованни нь Пап ламын хувийн санхүүч болж, татварын гэрээ, уурхайн санхүүч барьж ихээхэн хөрөнгө цуглуулсан юм. 

3 Медичигийн гэр бүлийнхэн дөрвөн Пап лам, Леонардо да Винчи, Микеланжело, Боттичелли гэх мэт уран бүтээлчтэй хамтран ажилладаг байсан. 

Маркус Лучинус Крассус (МЭӨ 115-53 Ром) Бизнесмен, Ромын хамгийн баян эрхэм. 

Хөрөнгө: 169.8 тэрбум доллар 

Хэрхэн баяжсан бэ?

1 Шинэ дарангуйлагч Сулла хаан ширээг залгамжлахад нэгэн хураагдсан байгууламжийг дуудлага худалдаанд оруулжээ. Крассус түүнийг нь зах зээлийн ханшнаас доогуур үнээр авсан байна. 

2 Крассус Юлий Цезарийн сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлж, хожим нь их хэмжээний татвараас чөлөөлөгдсөн. 

3 Тэрбээр мөн шатаж буй барилга руу гал коммандаа авч очоод барилгаа маш хямд үнээр зарахыг зөвшөөрвөл галыг унтрааж өгөх наймаа хийдэг байжээ. 

Август Цезарь (МЭӨ 63-14 Ром) Ромын Эзэн хаан.

Хөрөнгө: 4.6 триллион доллар

Хэрхэн баяжсан бэ? 

1 Август Египет улсыг өөртөө эзэмшиж байх үед хөрөнгө нь оргилдоо хүрсэн. 

Египет улс тухайн үед дэлхийн ДНБ-ий 25-30 хувийг бүрдүүлдэг, Газрын дундад тэнгисийн орнуудаас газар тариалангийн хамгийн шимтэй газар нутагтай нь байв. 

Байлдан дагуулагч Вильгелм (1028-1087 Англи) Английн Эзэн хаан.

Хөрөнгө: 228 тэрбум доллар

Хэрхэн баяжсан бэ?

1 Эзэн хааны гэр бүлийн эзэмшлийн газар нутаг тэлж, Нормандийн байлдан дагуулагч тухайн цаг үеийнхээ хамгийн чинээлэг хүн болсон юм. 

2 Вильгелм өөрийн дэмжигчиддээ газар нутаг, хөрөнгөнөөсөө бэлэглэжээ. 

Алан Руфус (1040-1093 Англи) Байлдан дагуулагч Вильгелмийн ач/зээ

Хөрөнгө: 195 тэрбум доллар

Хэрхэн баяжсан бэ? 

Алан Руфус зөв газар, зөв цагтаа амьдарч байсан хүн. Саксоны бослогыг дарж, Вильгелмийг дэмжсэнд нь Вильгелмийн зүгээс түүнд Ричмондын нэгдүгээр зэргийн Лорд цол гардуулжээ. 

2 Руфус 250 мянган акр газраас хөрөнгийн дийлэнхийг босгосон. 

3 Оргил үедээ Руфусын хөрөнгө Английн ДНБ-ий 7%-тай тэнцэж байж. 

Якоб Фуггер (1459-1525 Герман) Банк санхүүч. 

Хөрөнгө: 277 тэрбум доллар

Хэрхэн баяжсан бэ?

1 Фуггер уул уурхай, банк, худалдааны салбарт хүч үздэг бизнесмен хүн байлаа. 

2 Фуггерийн нөлөөг тоочоод баршгүй. Тухайлбал, архиепископ ламд мөнгө зээлдүүлэх шийдвэр гаргаснаар Мартин Лутер 95 Theses-ээ бичсэн юм. 

Фуггер хаан, Пап лам нарыг санхүүжүүлж, Габсбургийг Европын хамгийн чухал гүрнүүдийн нэг болгоход тусалсан юм. 

Василий II (958-1025 Турк) Туркийн Эзэн хаан 

Хөрөнгө: 169.4 тэрбум доллар

Хэрхэн баяжсан бэ? 

1 Хаан ширээг 49 жил барьж Балкан, Месопотами, Гүрж, Армени хүртэл газар нутгаа тэлсэн. 

2 Насан эцэслэхдээ 100 тонн алттай байжээ.