Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хамгийн том хөдөлмөрийн яармаг, залууст зориулсан нээлттэй өдөрлөгт  гуравдугаар сарын 31-ний өдөр цагаас МҮЭСТО-нд зохион байгуулагдана. 

Өдөрлөгийн үеэр: 

???? Хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын ажилтандаа ээлтэй бодлого хэрэгжүүлдэг, шилдэг 50 аж ахуйн нэгж байгууллагад ажилд орох;

???? Хөдөлмөрийн зах зээлд хамгийн өндөр эрэлттэй мэргэжлээр их, дээд сургууль, МСҮТ-үүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах;

???? Салбарын шилдэг залуу мэргэжилтнүүд, энтрепернер, бизнес эрхлэгчдийн давтагдашгүй амжилтын түүхээс суралцах боломжтой.

"Залууст ээлтэй аж үйлдвэрийн хувьсал" өдөрлөг мэргэжлээ сонгох гэж буй ЕБС-ийн сурагчид, их дээд сургууль, МСҮТ-ийн төгсөгчид, ажил идэвхтэй хайж байгаа залуус болон нээлттэй ажлын байраа зарлах сонирхолтой хөнгөн аж үйлдвэрийн салбарын ААНБ-уудад нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм. 

Арга хэмжээнд бүртүүлэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ.  Дэлгэрэнгүй мэдээллийг 88050803 дугаараас лавлана уу. 

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ;
- Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтын ҮЭ-ийн холбоо,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,


ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД;
- Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
- Боловсролын ерөнхий газар

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ;
- Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо,
- Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн холбоо,
- Монголын ноос ноолуурын холбоо,
- Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүдийн холбоо,
- "Монголын ойчид" модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо,
- Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо,