Б.Баясгалан
04 сарын 17, 2020
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар хэлэлцэн шийвэрлэв.
Тэрээр энэ сарын 14-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаан оролцсон гишүүдийн 72.7 хувь нь чөлөөлөхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Лүндээжанцан, С.Жавхлан, О.Баасанхүү нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.