Өдөр тутмын хэрэглээндээ хүнсний соодыг ашиглах зөвлөгөөг хүргэж байна.

Хувцас зөөлрүүлж, өнгө оруулдаг

Хүнсний соод усанд уусахаараа хүчил, шүлтийг нь тэнцвэржүүлдэг. Иймээс гүн бохирдлыг арилгахаас гадна хувцсыг зөөлрүүлнэ. Иймээс соод хэрэглэсэн үедээ угаалгын нунтаг их хэрэглэх шаардлагагүй.


Арьс гуужуулагч шидэт туслах

Соод нь гарын доор ашиглаж болох хамгийн энгийн гоо  сайхны туслах бүтээгдэхүүн юм. Хэрэв та тослог, хуурай арьстай бол соод хэрэглээд үзэхэд гэмгүй. Эхлээд хүнсний соодоо хэрэглэх хэмжээгээрээ аваад бага зэрэг ус хийж соодоо зуурна. Ингээд зориулалтын гуужуулагч сойз эсвэл хуруугаараа арьсаа зөөлөн үрээрэй. Арьсны хүчил шүлтийг хурдан хугацаанд тэнцвэржүүлж,амархан гуужуулдаг.

Цэвэрлэгээний уусмал бэлтгээрэй

Угаалтуур, шүршүүр, плита гэх мэт хатуу, бохирдсон гадаргуугаас шороо, тоосыг хялбар салгах амаргүй. Энэ төрлийн бохирдлыг арилгахдаа хүнсний соод, нимбэгтэй хольсон уусмалыг ашиглаарай. Хүчил нь урвалд орж бага зэрэг хөөс үүсэхийг хүлээнэ. Дараа нь зүлгүүрийн алчуураараа шингээгээд бохирдсон хэсгийг зүлгээрэй. Ингээд л цэвэрхэн боллоо.

Эвгүй үнэрийг дарна

Соодны найрлага хувцасны чийгийг шингээн авдаг. Тиймээс хувцсаа хадгалахаасаа өмнө хувцас дээрээ бага зэрэг соод цацаж хурааж байгаарай.

Жимс, хүнсний ногоогоо цэвэрлээрэй

Жимс, ногооны гадаргуу дахь пестицидийг соодны уусмалаар угаахад 95.6% хүртэл арилдаг байна. Массачусетсийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн туршилт энэхүү судалгааг баталсан аж. Та ч бас үүнийг туршаад үзээрэй. Эхлээд  жимс,  хүнсний ногоог хуурай хүнсний соодоор үрнэ. Дараа нь хүйтэн бүлээн усаар зайлахад хангалттай.

Шүд цайруулах энгийн арга

Хүнсний соод нь шүдийг эмзэгшүүлж, пааланг гэмтээлгүй цайруулдаг. Чийгтэй сойзондоо  хэрэглэх хэмжээгээрээ авч зөөлөн үрж угаагаарай. Шүд цайруулж, амны эвгүй үнэрийг дарах хамгийн энгийн арга юм шүү.

Жич: Хэрвээ та соодны харшилтай бол эдгээр аргуудыг бүү туршаарай.