Уэльсийн Хунтайж Харри, америк жүжигчин Меган Маркл нарын хуримын ёслолыг Америкт телевизээр 29 сая хүн, "Фэйсбүүк", "Твиттер" зэрэг нийгмийн сүлжээнүүдээр 6.9 сая хүн үзэж сонирхжээ. Энэ тухай Америкийн "Нильсен Медиа" судалгааны байгууллага мэдэгдсэнийг "Синьхуа" агентлаг уламжлав.

2011 онд  болсон хунтайж Харригийн ах хунтайж Уильям, Кейт Миддлтон нарын хуримыг Америкт 22.8 сая хүн телевизээр үзэж байжээ.

Харри, М.Маркл нарын хуримын ёслолыг АНУ-ын "Эй-Би-Эс", "Си-Би-Эс", "Эн-Би-Си" болон "Си-Эн-Эн" зэрэг 15 сувгаар шууд дамжуулжээ. Хурим болохоос өмнө "Эй-Би-Эс" болон "Си-Би-Эс" телевизийн сувгууд зочид буудлынхантай уулзаж зураг авах байршлаа сонгосон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг