Сүүлийн жилүүдэд баяраар хүүхдэдээ элдэв чихэр, жимс, амттанаас илүү эрүүл мэндэд тустай оюунлаг бэлэг зэхдэг болсон билээ. Тиймээс бид хүүхдийнхээ хэл яриа, харилцаа, танин мэдэхүйн чадварыг дэмжих оюунлаг бэлгийн багцыг санал болгож байна.


"Миний ном" бэлгийн багц

Аав ээжүүд хүүхдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохирсон номыг өдөрт 8-15 минут уншиж өгөх нь оюун сэтгэлгээний хөгжилд нь маш чухал ач холбогдолтой ажээ. Учир нь ном уншиж өгөх үед хүүхэд хайрлагдсан мэдрэмж авдаг гэдгийг хүүхдийн зохиолч, сэтгэл судлаач А.Найгалмаа онцолж байна. 

Хүүхдийн зохиолч А.Найгалмаагийн "Миний ном" цуврал багц нь 3 сартайгаас 4 настай хүүхдийн нас сэтгэхүйн тохирсон гэдгээрээ онцлог. Номын агуулгууд нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйн хөгжлийг дэмжихэд онцгой ач тустай. Эдгээр цуврал номыг уншсанаар: 

-Хүүхдийн эх хэлний үгийн сан нэмэгдэж, дүрмийн дагуу зөв ярьж сурахаас гадна логик сэтгэлгээ нь хөгждөг.

Түүнчлэн: 

- Анхаарал төвлөрөх чадвар сайжирдаг.

- Ой тогтоолтын дасгал болдог.

- Сэтгэхүйг хөгжүүлдэг.

- Асуудал шийдвэрлэх чадварт суралцдаг.

- Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.

- Гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлдэг зэрэг олон давуу талтай. 

"Миний ном" багцад 10см*10см хэмжээтэй, 9 ширхэг картон ном багтсан.  Үнэ: 65.000₮  Захиалах утас: 77250025, 70000078


"Hippocards" бэлгийн багц

Хүүхдийнхээ гадаад хэлний мэдлэгийг сайжруулах, оюунд нь үнэтэй хөрөнгө оруулалт хийх бэлэг хайж байгаа бол танд үг цээжилдэг Hippocards аппликейшны бэлгийн багцыг санал болгож байна. Энэ бол таны хүүхдэд шинэ оны дахин давтагдашгүй, хамгийн сэтгэл хөдөлгөсөн бэлэг байх болно. 

Уг багц нь бага насны хүүхдэд болон өсвөр насны хүүхдэд зориулсан гэсэн хоёр төрөлтэй.  

Бага насны хүүхдүүдэд зориулсан багц : 38,000₮

- Hippocards аппын 2, 6 сарын эрхийн карт (13 хэлний бүх үгсийг цээжлэх)

- ALOE VERA vitamin C (Сахарын агууламжгүй)

- Буддаг ном (Hippocards-с тусгайлан гаргасан шинэ жилийн үгс цээжлэх буддаг ном) 

-"Мөнх Тунх" хүүхэлдэйн киноны зохиолыг англи хэл дээр цээжлэх боломжтой Flashcard

-Амттан зэрэг бэлгүүд багтжээ.

Багцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай. 


Өсвөр насны хүүхдэд зориулсан бэлгийн багц: 48,000₮ 

-IELTS 800 ном 

-Hippocards 6 сарын хязгааргүй эрх 

-Даавуун тор болон бусад амттанууд багтжээ. 

Багцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай. Hippocards бэлгийн багц захиалах дугаар: 7277-0000, 7210-7564


“Зөв ба Буруу” AR үлгэр

Үлгэр нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, төсөөллийг хөгжүүлдэг гэдгээрээ ач холбогдолтой. Гэвч эцэг эхчүүд төдийлөн хүүхдэдээ цаг гаргаж, үлгэр уншиж өгч чаддаггүй шүү дээ. Тиймээс гар утаснаасаа шууд сонсож болох, AR технологиор хийгдсэн “Зөв ба Буруу” үлгэрийн номыг санал болгож байна. Энэхүү бүтээл нь хүүхдэд зөв бурууг энгийнээр тайлбарлан таниулахад чиглэгдсэн юм.

Энэхүү AR үлгэрийн номын давуу тал нь:


- Буруу зөвийн ялгааг таниулсан 10 үлгэртэй

- Эрэгтэй, эмэгтэй хоолойгоор уншсан

- Хөдөлгөөнт, дуут дүрс AR технологиор хийсэн 

- EQ хөгжүүлэх


Үнэ: 15 000 төгрөг Захиалгын утас: 80806689 91614181


"Tee education" сургалтын төвийн эрхийн бичиг

ТЕЕ education клуб 8-17 насны хүүхдүүдэд зориулан пайтон, блок кодчилол зэрэг программчлалын хэлүүд дээр суурилсан код бичих сургалт явуулдаг. 

Түүнчлэн программ хөгжүүлэх, дижитал электроник, роботик, программчлал, вэб дизайны анхан шатны мэдлэгийг олгох ерөнхий инженерчлэлийн сургалт явуулдаг юм.

Та хүүхдийнхээ цахим технологийн суурь мэдлэг олгохыг хүсвэл заавал энэхүү сургалтад хамруулаарай. Хүүхдүүдэд кодчилолыг тоглоом тоглож буй мэт хөгжилтэй байдлаар заадаг гэдгээрээ онцлог.  

Хүүхэд энэ төрлийн сургалтад сууснаар хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа чадвар болох программ бичих чадварт суралцах боломжтой.

"Тее" клуб сурагчдын өвлийн амралтын 5 долоо хоногт зориулж сургалтын багцуудыг гаргажээ. 


Дэлгэрэнгүй мэдээллийг: 


"Sonos" сонсдог ном


 "Sonos" нь таныг ном сонсох зорилго тавих, түүнийгээ хянах системийг санал болгодог сонсдог ном юм.

Учир нь шинэ оны зорилгоо цаасан дээр бичих нь биелэх магадлалыг 42 хувиар ихэсгэдэг гэдгийг Харвардын Бизнесийн Сургуулийн судалгаа батлан харуулжээ. 

Багцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай. "Sonos" бэлгийн багц захиалах дугаар:1800-1122  Үнэ: 25 500 төгрөг