Хүүхэд тамлан зовоосон хойд эцгийн шүүх хурлын тов гарчээ

Х.Оргил
05 сарын 22, 2019

Өнгөрсөн гуравдугаар сард Баянгол дүүрэгт дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг нийгмийг цочроосон билээ. Зодуурын улмаас олон удаагийн хагалгаанд орсон хүүгийн бие тэнхэрч буй. Гэсэн хэдий ч дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа аж.

Хэргийг үйлдсэн хойд эцэг  Б.Тодзаяад Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 29-ний өдрийн 10 цагт болохоор товлогдсон байна.

Холбоотой сэдвүүд

хүүхдийнэрх шүүххурал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.