2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас сургууль, цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж буй автобус, үйлчилгээнд шалгалт хийж стандартын шаардлага хангаагүй автобусаар үйлчилж байсан сургуулиудад албан мэдүүлэг, шаардлага хүргүүлсэн юм. Шаардлага хэр биелж байгааг ирэх сарын 1-ний дотор дахин шалгахаар болжээ.